Хуруу хошуу хоёр
Хуруу хошуу хоёр
Хуушуур бууз чимхээд
Хуруунууд завгүй байлаа
Хуниас чимхээс нь муудлаа гэж
Хошуу хажуунаас нь голоод
Энд ч гэрэлтжээ
Эгээ лцоорч орхисонгүй
Тэнд гурил нь зузаадаад
Тээглэж хахмаар болжээ гэж
Элдвээр тэднийг зэмлэхэд
Эгдүү нь хүрсэн хуруунууд
Ингэж муухай хийснийг минь
Идэхээ больж хайрланауу
Та бидэнд үлгэрлээд
Тавыг хийгээд өгнөүү гэв
Идэх голох хоёроос
Илүү чадваргүй хошуу
Үлгэр үзүүлж чадахгүй нь
Үзтэл ил байжээ
Бичсэн: bagshdarmaa цаг: 19:21 |
Онцгой биш
Сэтгэгдэл:
