25-36 САРТАЙ ХҮҮХДИЙН ХҮРСЭН БАЙХ ТҮВШИН
1.
Нэг чиглэлд саадыг давж мөлхөнө.
2. Эрхий, долоовор, дунд хуруугаа оролцуулан эд юмсыг чимхэж барина.
3. Тэнцвэрээ хадгалж алхана./өвдөг өндөр өргөж алхах,өлмий дээр алхах гм/
4. Гүйхдээ чиглэл хурдаа өөрчилнө.
5. Бусдын дэмжлэгтэйгээр шатаар өгсөж уруудна.
6. Шүд ам хамраа цэвэрлэх оролдлого хийнэ,нүүр гараа угаана.
7. Халбагаа зөв барьж, бие даан хооллоно.
8. Хувцасаа өмсөж тайлна.
9. Бусдын сануулгагүйгээр тоглоом эд зүйлээ хураана.
10. Бусдын тусламжтайгаар суултуурт бие засна.
11. Эд юмсын шинж чанарыг нь таньж мэднэ. /Шингэн зүйлийг унагах мөргөлдүүлэхэд хагарна./
12. Нэг ба олон юмыг мэднэ.
13. Олон юмнаас нэгийг авах,юмсыг нийлүүлж олон болгоно.
14. Хүмүүс ажил хөдөлмөр эрхэлдэгийг мэднэ.
15. Тоглоом ба юмыг хэлбэрээр нь танина. /бөмбөг, шоо, дугуй гм./
16. Амьтан ургамлын онцлог ялгааг мэднэ./ мод том,цэцэг жижиг гм/
17. Эд юмсын хэмжээг мэднэ. / Урт- богино,өндөр –нам гм./
18. Хүмүүсийн яриа дуу, хоолойн өнгө аясыг сонсоод ялгана.
19. Номын үсэг зургийг ялгана.
20. Бичих оролдлого хийнэ.
21. Олон удаа сонссон дууны үгийг мэднэ.
22. Хялбар үгтэй хүүхдийн дуу дуулна.
23. Өнгийн харандаа,цаас усан будаг зэрэг зургийн хэрэглэлийн зориулалтыг мэднэ.
24. Хүн амьтан болон бусад юмсыг дүрслэн зурна./бэлэн дүрсийг хүрээлж зурах, хуруу гараа будагт дүрж цаасан дээр дардас гарган, урт богино хөндлөн зураас зурна./
25. Энгийн хөгжмийн зэмсгээр хөгжимдөхийг оролдоно.
26. Зурж хайчилсан зүрсийг цаасан дээр наана.
27. Хүний хөдөлгөөнийг дуурайж бүжиглэнэ.
28. Баримлын шавраар дүрс бүтээнэ.
29. Янз бүрийн материалаар дүрс бүтээнэ.
30. Хүйсээ мэднэ. /эрэгтэй, эмэгтэй/
31. Орчин өөрчлөгдөхөд биеэ барина.
32. Хүмүүсийн сайн муу, зөв буруу үйлийн тухай мэднэ.
33. Өөрийн сэтгэлийн хөдөлгөөний илрэлийг ялгаж мэднэ. /Уурлаж байгаагаа мэднэ./
34. Найзтайгаа тоглоомоо хуваалцана.
35. Хүмүүстэй мэндэлж баярласнаа илэрхийлнэ.
36. Гэр бүлийн хүмүүсээ хүндэлнэ. / Өөрийнхөөрөө зүтгэхгүй, худлаа хэлэхгүй байх./
